Бид хэрэглээний програмуудыг ихэвчлэн бие даан сурсан байдаг учраас тэдгээрийн ахисан түвшний командуудыг тэр бүр хэрэглэдэггүй мөн эдгээрийн тухай хайгаад, судлаад явах цаг зав муутай байдаг. Иймээс бид заримдаа нэг үйлдлээ хэд дахин хийн маш их цаг хугацаа алдаж улмаар боловсруулсан бичиг баримт маань нэг л сэтгэлд нийцэхээр болж өгдөггүй тал байнга л ажиглагддаг. Тойруу замаар явалгүй цаг хэмнэх, хялбар аргуудыг сурахыг хүсч байвал манай сургалтуудаас өөрт тохирохыг сонгоорой.